ДЭЛХИЙ

Хөл хорионы үеэр секс тоглоомын борлуулалт хоёр дахин нэмэгджээ

Цар тахлын улмаас дэлхийн олон улсууд хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Үүний үр дүнд видео тоглоом, шатрын хөлөг гэх мэт зүйлсийн борлуулалт эрс нэмэгдсэн байдаг. Тэгвэл Их Британичууд хөл хорионы үеэр секс тоглоомын худалдан авалтаа хоёр дахин нэмсэн байна. Мөн АНУ-д секс хүүхэлдэйнүүдийн борлуулалт нэмэгджээ.

Их Британийн “Ann Summers” гэх секс тоглоом, дотуур хувцас зардаг компанийн мэдээлснээр Англи улс өнгөрсөн дөрөвдүгээр сард хөл хорионы дэглэм тогтоосноос хойш хоёр дахин өсөж, эрэлт одоог хүртэл буураагүй байгаа аж.

“Ann Summers”-ийн төлөөлөгч “Business Insider”-т өгсөн ярилцлагадаа “Их Британи улс даяар хүмүүс секс тоглоом хэрэглэх нь ихсэж илүү өвөрмөц, саваагүй сонирхолтой болсон. 2020 он олон хүний хувьд хүндхэн өнгөрсөн. Тийм учир хүмүүс өөрт олдсон цагаа бодит байдлаас зугтаж унтлагын өрөөндөө шинэ зүйл туршин өнгөрөөж байна” хэмээжээ.

“Love the Sales” онлайн худалдааны компанийн секс тоглоомын борлуулалт ч мөн адил ихэсжээ. Тус компанийн захирал Стюарт Макклюр “Хөл хорионы дэглэмийн үед хамт амьдардаг хосууд шинэ зүйл туршин үзэж эхэлсэн. Секс тоглоомуудын борлуулалт ихэссэн нь үүнийг баталж байна” гэсэн байна. Мөн Их Британичууд “Google”-ээс бэлгийн харилцааны тухай хайх нь ихэссэн байна.

Эх сурвалж: UNILAD

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button