ДЭЛХИЙ

Хөл хориогоор уруул өнгөлөгч хийж сурсан МОНГОЛ ОХИНЫГ гадаад сайт онцолжээ

Зарим хүн хөл хорионы үеэр өөрт олдсон чөлөөт цагаа гадаад хэл сурах, өөр хоббитой болох гэх мэт шинэ зүйлс туршин өнгөрөөж байгаа билээ. Тэгвэл “Global Press Journal” сайт хөл хорионы үеэр уруул өнгөлөгч хийж сурсан Гэгээн охиныг онцолжээ.

13 настай Гэгээн Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд гэртээ байх зуураа уруул өнгөлөгч хийж сурчээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард интернетээс бичлэг үзэн уруул өнгөлөгч хийх аргыг сурсан байна.

Гэгээн коронавирусийн цар тахлын үед гарсан чөлөөт цагаа ашиглан уруул өнгөлөгчөө сайжруулжээ. Тэрбээр бүтээгдэхүүндээ цэцгийн дэлбээ нэмэн амт оруулж эхэлсэн байна.

Видео бичлэгийн платформ болох “Youtube” дээр гар доорх материал ашиглан юм хийх заавар бүхий DIY буюу өөрөө хийгээд үз гэсэн тайлбартай бичлэгүүд байдаг. Магадгүй Гэгээн тэдгээр бичлэгүүдийг үзэн уруул өнгөлөгч хийж сурсан байх.

Яг одоо та “Youtube” сайт руу ороод үзэж болох сонирхолтой DIY бичлэг хийдэг хэдэн ютүберүүдийг танилцуулъя

DIY Perks

Уг ютүб сувгаас та компьютер, электрон бараатай холбоотой DIY бичлэг үзэж болно

Scotty Kilmer

Энэ ютүб хуудсыг ажиллуулдаг эрхэм 50 жилийн турш механикчаар ажиллаж байсан юм. Та уг сувгаас машинаа хэрхэн янзлах тухай үзэж болно.

Nastazsa

Хэрвээ та өрөөгөө чимэглэх санаа хайж байвал эндээс бичлэг үзээрэй

James Charles

Та энэ сувгаас нүүр будах аргын талаар үзэж болно.

Эх сурвалж: Global Press Journal

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button