ДЭЛХИЙ

Эпиопт нэг өдрийн дотор 350 сая мод тарьж, дээд амжилт тогтоолоо

Этиоп улс нэг өдрийн дотор 350 сая гаруй мод тарьлаа хэмээн албаны хүмүүс мэдээллээ. Тэдний үзэж байгаагаар энэ нь нэг өдөрт хамгийн олон мод тарьсан дэлхийн дээд амжилт юм.

Уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийн нөлөө ган гачигт өртөмтгий манай оронд газар авахаас сэргийлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа хэмээн Этиопийн Ерөнхий сайд Ахмед Абий мэдэгдэв. Түүнчлэн  уг төсөлд төрийн албан хаагчдыг хамруулахын тулд зарим төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

НҮБ-ын мэдээлснээр, 20 зууны эхэн үед Этиоп улсын нийт газар нутгийн 35 хувийг ой эзэлж байсан бол 2000 онд уг хэмжээ 4 хувь хүртлээ буурсан байна.   Ерөнхий сайд Ахмед Абий өөрийн “Ногоон өв” санаачилгын хүрээнд мод тарих энэхүү ажлыг улс орон даяараа 1000 орчим газарт өрнүүлж байгаа аж. Сайн дурынхны тарьж буй модыг тоолох үүргийг албаны хүмүүст үүрэгдсэн тухай Етиоп дахь ВВС мэдээлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button