ДЭЛХИЙ

Нэгнийгээ “тайтгаруулж” буй оцон шувууны зураг шагнал хүртжээ

Австрали улсын “St.Kilda Pier”-ээс Мельбурн хотын шөнийн гэрлийг ширтэн нэгнийгээ “тайтгаруулж” буй хоёр оцон шувууны зураг 2020 оны “Ocean Photography Awards”-аас шагнал авчээ.

“St. Kilda Pier”-ийг 1853 онд барьсан бөгөөд одоогийн байдлаар 1400 гаруй тооны цэнхэр оцон шувуу тэнд сүргээрээ амьдардаг юм. Сайн дурын ажилчид цэнхэр оцон шувууны популяцыг эрүүл, тогтвортой байлгахад тусалдаг аж. Цэнхэр оцон шувуу нь хамгийн жижиг биетэй оцон шувууны төрөл зүйл юм байна. Тэд дунджаар 33 см өндөртэй байдаг.

Сүргээсээ тасарч үлдсэн уг хоёр цэнхэр оцон шувууны зургийг Тобиас Баумгаертнер аваад “Энэ зургийг авахад маш хэцүү байсан ч азаар нэгэн гайхалтай мөч тохиолдсон юм” гэсэн тайлбартай Инстаграм хуудсан дээрээ нийтэлсэн байна. Түүний хэлснээр бол энэ хоёр оцон шувуу үе үе Мельбурн хотын шөнийн гэрлийг хэдэн цагийн турш хамт харж зогсдог гэнэ.

“St. Kilda Pier”-ийн зэрлэг ан амьтны мэргэжилтний хэлснээр эдгээр оцон шувууд хоёул хамтран амьдрагчаа алдсан бөгөөд хамтдаа цагийг өнгөрөөх дуртай байдаг ажээ.

Эх сурвалж: Thinking Humanity

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button