ДЭЛХИЙ

Австрали Номхон далайн орнуудад вакцин нийлүүлж тусална

БНХАУ-ын хувьд сүүлийн жилүүдэд Номхон далайн жижиг орнуудад зээл, тусламж үзүүлэх замаар нөлөөллөө тэлэх болсон. Тодруулбал, энэ бүс нутагт нийт 1.7 тэрбум ам.долларын тусламжийг сүүлийн 10 дотор өгсөн гэдэг тоо баримт байна.

Харин цар тахлын үед арлын эдгээр орнууд хилээ хаасантай холбогдуулж БНХАУ тийш “гараа сунгаж” чадахгүй болоод байгаа юм. Яг энэ үеийг Австраличууд ашиглаж, Номхон далайн орнууд дээр тоглож эхэлжээ.

Юу гэвэл, Австрали улс тус орнуудтай хөрш залгаа оршдогийн хувиар коронавирусийн вакцин нийлүүлэхээ мэдэгдэж, 500 сая австрали долларыг зарцуулна гэж мэдэгдсэн байна.

2020 оны сүүлд БНХАУ Австралиас коксжих нүүрс импортлохоо болих шийдвэр гаргасан. Үүнээс өмнө хоёр орны маргаан коронавирус анхлан дэгдсэн үеэс улбаатай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Mash zov nuudel xiisen bna Xujaag l yum yumand oroltsuulj boloxgui Yaaj ch medex uls Kovid bol baigaliin virus bish tednii zoxioson ximiin zevseg Teriigee aldchixaad l baigaa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button