ДЭЛХИЙ

Их Британид 60.000 тохиолдол анх удаа бүртгэгдэв

Цар тахал эхэлснээс хойш Их Британи улс анхны удаагаа 60 мянга давсан шинэ тохиолдол бүртгэлээ. Тус улсын Засгийн Газраас гаргасан тоо баримтыг харвал өчигдөр (2021.01.05) 60,916 хүний коронавирусийн шинжилгээ эерэг гарсан байна.

Өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо өнгөрсөн арван хоёрдугаар сарын 29-ний өдрөөс хойш тогтмол 50 мянга давж байсан юм. Өнгөрсөн жилийн хавар цар тахлын нэгдүгээр давлагаа оргил үедээ явагдаж байхад өдөрт бүртгэгдэх тохиолдол хэзээ ч 7 мянга давж байгаагүй гэнэ. Гэхдээ тэр үеийн шинэ тохиолдлын тоо үүнээс хамаагүй их байсан хэмээн үздэг. Учир нь нэгдүгээр давлагааны үеэр одоогийнх шиг олон тооны шинжилгээ хийгээгүй аж. Эрдэмтдийн тооцоолсноор өнгөрсөн гуравдугаар сарын төгсгөл хавиар 100 мянга гаруй хүн шинээр коронавирусийн халдвар авж байсан гэнэ.

Одоогийн байдлаар Их Британи улсад 2,774,479 нийт тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Уг тоо баримт гарсны дараа “Public Health England”-ийн захирал Ивон Дойл шинээр бүртгэгдэж буй тохиолдол нэмэгдэж байгаа нь “Сэтгэл түгшээсэн асуудал бөгөөд харамсалтайгаар эрүүл мэндийн тогтолцоонд илүү дарамт ирэх болно. Ийм учраас бид вирусийн тархалтыг чадах зогсоох гэж чинээгээрээ хичээж гэртээ байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button