ДЭЛХИЙ

Жоржиа мужийн сенатын сонгуулийн санал хураалт дууслаа

Өнгөрсөн арван нэгдүгээр сарын сенатын сонгуулиар Жоржиа мужид нэр дэвшигч нараас хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулсан юм. Урьдчилсан байдлаар 3 сая гаруй хүн саналын хуудсаа илгээсэн байгаа аж. Санал хураалт 07:00-19:00 (Жоржиагийн цагаар) хооронд үргэлжлэх бөгөөд хариу бага зэрэг хүлээгдэж байж зарлагдах магадлалтай.

Өмнө нь Жоржиа мужийн сенатаар Бүгд Найрамдах намын Келли Лоффер, Дэвид Перду нар ажиллаж байсан.

АНУ-ын 50 муж болгоноос хоёр сенат сонгогддог. Санал хураалтын өмнө  Бүгд Найрамдах нам сенатын 52 суудал эзэмшиж байсан. Хэрвээ Ардчилсан намаас өрсөлдөж буй хоёр нэр дэвшигч ялалт байгуулбал суудлын харьцаа 50-50 болж тэнцээд ерөнхий сайдаар сонгогдсон Камала Харрисын саналаар шийдвэрлэх юм. Гэвч Бүгд Найрамдах намын ганц нэр дэвшигч л ялалт байгуулбал тус нам сенатын танхимыг захирах болно.

Жоржиа мужийн сенатын төлөө өрсөлдөж буй Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгуулбал Конгрессыг Жо Байдений нам бүрэн захирах нь тодорхой. Байден өнгөрсөн даваа гарагт Жоржиа мужийн оршин суугчдад хандаж “Жоржиа, улс даяараа та нарыг ажиглаж байна” хэмээсэн. Харин Дональд Трамп “Хайрлаж явдаг Америкаа аврах сүүлийн боломж” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button