ДЭЛХИЙ

Ким Жон Ун улсынх нь эдийн засгийн төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэв

БНАСАУ-д эрх барьдаг Хөдөлмөрийн намын их хурал өчигдөр (2021.01.05) нийслэл Пёньянд эхэлсэн юм. Тус хуралд 4,750 төлөөлөгч, 2 мянган хөндлөнгийн ажиглагч оролцжээ. Өмнө Ким Жон Ун 2016 онд уг их хурлыг явуулж байсан.

Их хурлыг нээн Ким улсынхаа хүч чадал, олон улс дахь нэр хүндийг дурдаж гайхалтай ялалт байгууллаа хэмээсэн юм. Харин тэрбээр 2016 онд баталсан эдийн засгийн стратеги нь бүтэлгүйтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. “KCNA” агентлагийн мэдээлснээр бол Ким “Өнгөрсөн онд төгссөн сүүлийн таван жилийн стратеги бараг бүх салбарт бүтэлгүйтсэн” гэж хэлсэн аж.

Ким Жон Ун 2016 оны төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтөө дэмжин, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг цөмийн энерги гэх мэт зүйлс ашиглан өргөсгөх тухай оруулсан байжээ. Харин энэ удаагийн их хурлаар ирэх таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг гаргах юм.

Одоогийн байдлаар Хойд Солонгос албан ёсоор “КОВИД-19”-ийн халдвар бүртгэж аваагүй байгаа ч мянга мянган сэжигтэй тохиолдлын талаар “ДЭМБ”-д мэдээлсэн юм. Ким Жон Ун цар тахлыг явцад улсдаа тогтвортой байдал бүрдүүлж чадсан Хөдөлмөрийн намын гишүүдээ сайшаажээ.

Хэд хоног үргэлжлэх энэ удаагийн их хурлаар Ким улсын удирдлагад өөрчлөлт гаргах тухай мэдэгдэж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button