ДЭЛХИЙ

САНАЛ ТООЛЛОГЫН ЯВЦ: Дэвид Перду, Рафаель Варнок нар тэргүүлж байна

Жоржиа мужийн сенатын санал хураалт тэндхийн цагаар 19:00-д дууссан бөгөөд санал тооллогын явц үргэлжилж байна.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын Дэвид Перду (2,189,562 санал) болон Рафаель Варнок (2,206,858 санал) нар тооллогод тэргүүлж байна.

 АНУ-ын 50 муж болгоноос хоёр сенат сонгогддог. Санал хураалтын өмнө  Бүгд Найрамдах нам сенатын 52 суудал эзэмшиж байсан. Хэрвээ Ардчилсан намаас өрсөлдөж буй хоёр нэр дэвшигч ялалт байгуулбал суудлын харьцаа 50-50 болж тэнцээд ерөнхий сайдаар сонгогдсон Камала Харрисын саналаар шийдвэрлэх юм. Гэвч Бүгд Найрамдах намын ганц нэр дэвшигч л ялалт байгуулбал тус нам сенатын танхимыг захирах болно.

Ерөнхийлөгч Дональд Трамп “Тэд Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдэд өгсөн саналын хуудсыг хаях гэж байх шиг байна даа. Хэдэн санал авч байж ялахаа тооцоолохоор хүлээж байна уу та нар” хэмээн жиргэсэн юм.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button