ДЭЛХИЙ

Weeknd-ийн шинэ төрх шүтэн бишрэгчдийг нь гайхшруулав

Дуучин Weeknd өчигдөр “Save Your Tears” дууныхаа бичлэгийг цацсан бөгөөд түүний нэг зүйл өөрчлөгдсөн нь олныг гайхшруулав.

Weeknd өнгөрсөн жил “American Music Awards” болон “Video Music Awards”-д оролцохдоо зодуулсан мэт цус нөж болсон нүүрээ битүү боосон маягтай гарч ирж фэнүүдээ сандаргасан. Тэрбээр “After Hours” цомог болон “Blinding Lights” дуугаараа шагнал авах болгондоо зодуулсан мэт нүүр будалттай байх юм гэнэ.

Тэгвэл өчигдөр цацагдсан “Save Your Tears” дууны бичлэгэнд Weeknd хамраа өндөрсгөн, нүүрэндээ ботокс шахуулсан мэт болж гарсан байна. Энэ төрх нь мэдээж нүүр будалт бөгөөд ингэж мэс засалд орсон мэт болсон нь“After Hours” цомогтоо зориулж гаргасан богино хэмжээний кинотой холбоотой гэнэ. “Save Your Tears” клипний нүүр будалтыг “Prosthetic Renaissance” гэх нүүр будалтын студи хийсэн аж.

Эх сурвалж: Marie Claire, New York Post

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button