ДЭЛХИЙ

Раппер Dr Dre-гийн тархинд цүлхэн үүсэж эмнэлэгт хэвтжээ

Алдартай хөгжмийн продюсер, раппер Dr Dre-ийн тархинд цүлхэн үүссэний улмаас эмнэлэгт хэвтжээ. “TMZ”-д мэдээлснээр бол 55 настай тэрбээр өнгөрсөн даваа гарагт (2021.01.04) Лос-Анжелес хотын “Cedars-Sinai” эрүүл мэндийн төвд хүргэгдсэн аж.

Dr Dre Инстаграм хуудсан дээрээ “Миний бие сайн байгаа бөгөөд чадварлаг эмч нарын надад гайхалтай халамж үйлчилгээ үзүүлж байгаа. Би эмнэлгээс тун удахгүй гарна. Cedars төв дэх гайхалтай эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд талархъя гэсэн тайлбартай зураг нийтэлсэн байна.

Тэрбээр “West Coast G-funk” гэх хип-хопын төрлийг үүсгэн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Eminem, 50 Cent, Kendrick Lamar нарын карьерт чухал нөлөө үзүүлсэн хэмээн үздэг. Dr Dre зургаан удаа Грэммийн шагнал хүртэж байсан юм.

Цүлхэн бол гэмтсэн судасны хана цусны даралтын нөлөөгөөр гадагшаа овойсон хэсэг юм. Тархины цүлхэн хагарч цус алдсаны улмаас амь насанд хүрэх аюултай байдаг.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button