НИЙГЭМ

Өдөр бүр 11.00 цагаас мэдээлэл хийдэг болоод яг нэг жил өнгөрчээ

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ЭМЯ өглөө бүрийн 11.00 цагаас нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл өгдөг билээ.

Энэ уламжлал өнгөрөгч 2020 онд тогтсон. Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр энэ уламжлал тогтсоны яг нэг жилийн ой таарчээ. Өөрөөр хэлбэл нэг жилийн турш нэг ч өдөр алгасалгүй 11.00 цагийн мэдээ иргэдэд хүрсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-наас анх иргэддээ мэдээлэл хүргэснээс хойш яг нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд нийт 406 удаа ард иргэддээ урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдээлэл өгчээ. Цаашдаа ч бүгдээрээ хамтран хичээж, коронавирусийн дэгдэлтийг таслан зогсооё” гэж өөрийн нүүр хуудастаа бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-07 11:16

Bugii ni tanidag bolloo shdee

Холбоотой мэдээ

Back to top button