УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Гишүүд хуулийн хулгай хийж, нөгөө хулгайчдадаа боломж олгож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар тогтоолыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

“Би Цэцийн шийдвэрийг дэмжинэ, энэ нь авилгачдыг дэмжинэ гэсэн үг  биш. Өмнөх парламент хөөн хэлэлцэх хугацаа тооцдог болгож, олон гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг олгосон. Олон нийт эсэргүүцсэний дараа үүнийгээ засах гэж нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон. Хууль, хүний эрхийн хамгийн суурь зарчмуудыг зөрчсөн.

Ийм учраас яах ч аргагүй Цэц ийм дүгнэлт гаргалаа. Гэхдээ бусад орны парламент бол үүнийг мөрдөн шалгах байх. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх ёстой нь зөв. Ингэвэл энэ парламент үнэхээр авлигатай тэмцье гэж байна гэж ойлгогдоно. Гэтэл манай УИХ-ын гишүүд нөгөө хулгайчдадаа хуулийн хулгай хийж, боломж олгож байна.

Ер нь хуулийг ашиглаж хулгай хийсэн этгээдийг шийтгэдэг байх хэрэгтэй юм байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэг
Иргэг
2021-01-07 12:48

Өөрөө хулгайч байж, бусдыг яаж хэлж чадаж байнаа?! Хулгайч хулгайчийг бариарай гэж бүхнээс чанга хашгирдаг гэж үүнийг л хэлэх байхдаа?! Энэ хүний хулгайч гээд байгаа хүмүүсийн дотор хулгайч биш рүн ч байгаашдээ?!

Холбоотой мэдээ

Back to top button