УЛС ТӨР

“1 МИНУТ ӨГӨХГҮЙ: Шүүхийн тухай хуулийн хэлэлцүүлэг ХОРЖООНТОЙ, ТОЛХИЛЦООНТОЙ эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ.

Спикер Г.Занданшатар “Үүнийг угаас маш урт хэлэлцэнэ. Тэгэхээр эхэнд нь энэ долоо хоногт төрсөн гишүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээснээр хэлэлцүүлэг эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг уншиж танилцуулснаар хэлэлцүүлэг хоржоонтой, толхилцоонтой үргэлжилж байна.

Юу гэвэл, Г.Занданшатар гишүүдийн асуулт асуух хугацааг 2 биш 3 минутаар тавья гэдэг санал гаргав. Өөрөөр хэлбэл нэмж өгдөг 1 минутыг нэг мөсөн тооцъё гэсэн юм.

Гэтэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “2 минутаараа явмаар байна” гэж чуулганы дэг зөрчиж бухимдав. Хариуд нь Г.Занданшатар дарга хэгжүүрхэж, “Д.Ганбат дарга намынхаа гишүүдийн үг хэлэх эрхийг боож байна. За яах вэ, 2 минутаар явъя” хэмээв.

Ингээд МАН-ын гишүүд үг хэлэхдээ “3 минутаар тавиарай, дарга аа” гэдэг үгээр эхэлдэг жишиг тогтчихов. Д.Энх-Амгалан гишүүн “Дарга аа, 3 минутаар тавьчих” гэсэн бол М.Оюунчимэг гишүүний үг 2 минутаар таслагдан “1 минутаа авъя, дарга аа” гэж гараа өргөлөө.

Харин Г.Занданшатар хөдөлсөнгүй. “2 минутаар явна гэсэн, боломжгүй” гээд хэнд ч 1 минут нэмж өгөхгүй байна.

Хуулийн төсөл дээрх хоёр талын эрх ашиг, толхилцоон ингэж илэрсээр хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Энэ одоо улс орны эрх ашиг 1-рт бмаар бх юм. Тэгэхэд зах дээр сууж бгаа хэдэн чувганц нар шг бие биеэндээ тунирхаж, ихэрхэж, ялархаж суудаг яадаг чувганц нар вэ. 1 м нэмэхгүй, өгөхгүй гдэг чинь үнэхээр тэнэг харагдаж бна. Урт хугацаанд нухацтай хэлэлцэх асууд#### шүү..тоглоом биш шүү саарнуудаа..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button