НИЙГЭМ

“XI сард тийзээ бичүүлсэн иргэдийг энэ сарын 15-ны нислэгээр татна”

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “БНСУ-аас буцах хүсэлтэй иргэдийг авах тусгай үүргийн нислэг арваннэгдүгээр сараас хойш цуцлагдаад байгаа. Өмнө нь ирсэн иргэд эхнээсээ тусгаарлалтаас гарч, байрууд чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан нэгдүгээр сарын 15-нд нэг нислэг үйлдэхээр боллоо. Үүгээр арваннэгдүгээр сард нисэхээр тийз нь баталгаажаад байсан иргэдийг тэргүүн ээлжид авна. 150-160 орчим иргэн ирнэ.

ЭСЯ-уудаар дамжуулан нөхцөл байдлын мэдээллийг авч, УОК-д хүргүүлсээр буй. Өнөөдрийн байдлаар эх орон руугаа буцах хүсэлтэй 6787 иргэн байна. Тэдний 4692 нь БНСУ-аас. Харин нэн яаралтай ирэх хэрэгтэй хэмээн мэдүүлж буй нь 1500 хүрээд байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button