НИЙГЭМ

Улаанбаатараас Налайх руу нэвтрэх бол PCR шинжилгээ шаардана

Өнөөдөр /2020.01.07/ Налайх дүүргийн Онцгой комисс хуралдаж, Налайх-Улаанбаатар чиглэлд зорчиж буй иргэдээс 72 цаг тутамд  PCR шинжилгээ өгч байх шаардлага тавих шийдвэр гаргасан билээ. Шинжилгээний хүчинтэй бичиггүй иргэдийг Налайх дүүргээс гаргахгүй, оруулахгүй гэж шийдээд байв.

Тэгвэл орой энэ шийдвэрт эргээд өөрчлөлт орж, Улаанбаатараас Налайх дүүрэг рүү нэвтрэх гэсэн иргэдээс л шинжилгээний бичиг шаардахаар болжээ. Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн харьяалалтай иргэд Улаанбаатар чиглэлд гарахад шинжилгээний бичиг шаардахгүй болсон гэсэн үг юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button