НИЙГЭМ

Төв аймгийн Аргалант сумд бугын сүрэг явж үзэгджээ

Ойрын өдрүүдэд Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан амьтан үзэгдэх болоод буй аж.

Тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд үзэгджээ.

Иймд сумын ЗДТГ-аас био техникийн арга хэмжээ авч Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450кг өвс тавьж өгч, бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ. Мөн цаашид ч био техникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон талаар аймгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button