ДЭЛХИЙ

Бослогын өмнө Капитолын цагдаагийн алба Үндэсний цэргүүдийн тусламжаас ТАТГАЛЗЖЭЭ

Өнгөрсөн лхагва гарагт (2021.01.06) Вашингтон хотын Конгрессын Ордонд өрнөсөн бослогоос хэд хоногийн өмнө АНУ-ын Капитолын цагдаагийн алба Үндэсний харуул цэргүүд болон Холбооны мөрдөх товчооны тусламжаас татгалзсан хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч нар Вашингтонд бослого үйлдэхээс гурван өдрийн өмнө Пентагон Капитолын цагдаагийн албад Үндэсний харуул цэргүүдийн тусламжийг санал болгоход тэд татгалзсан хэмээн батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд мэдэгдсэн аж. Босогчид Конгрессын ордонд ойртож эхлэхэд Капитолын цагдаагийн алба Холбооны мөрдөх товчооны тусламжаас мөн татгалзсан гэнэ. Тус өдөр Ерөнхийлөгч Дональд Трампыг босогч нарыг турхирсан хэмээн “Facebook”, “Twitter”, “Snapchat”, “Twitch”, “Instagram” компаниуд түүний албан ёсны хуудсыг түр хаасан билээ. Харин өчигдөр “Twitter” компани Дональд Трампын албан ёсны хуудсыг бүр мөсөн хаасан юм.

Бослого гарна гэж хэд хэдэн удаа сэрэмжлүүлсэн ч Капитолын цагдаагийн алба тайван жагсаалд таарсан хүн хүч бэлдсэн юм байна. Болсон үйл явдлын улмаас таван хүн нас барсан бөгөөд нэг нь цагдаагийн ажилтан байсан юм.

Лхагва гарагийн дараа Капитолын цагдаагийн албаны дарга Стивен Стенгер өөрийн хүсэлтээр огцорсон билээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button