ДЭЛХИЙ

Индонезийн Боинг 737 онгоцны хар хайрцгийн байршлыг илрүүлжээ

Өнгөрсөн бямба гарагт Индонези улсын “Sriwijaya Air” агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоц Жакарта хотоос  нисээд төд удалгүй далайд осолдсон. Тус онгоцон дээр 62 хүн байсан бөгөөд Баруун Калимантан мужийн Понтианак хот руу нисэж байсан юм. “Flight radar 24” сайтаас харвал Боинг 737 онгоц дөрвөн минутын дотор 3322 метр өндөрт хүрсний дараа 21 секундийн турш огцом доошоо уналт хийгээд мэдээлэл дамжуулахаа больсон юм.

Өчигдөр албан тушаалтнууд тус зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийн байршлыг илрүүлсэн хэмээн мэдээлжээ. Индонезийн тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Соержанто Тьяджоно хэлэхдээ “Бид нисэх онгоцны хоёр хар хайрцгийн байршлыг тогтоолоо. Шумбагчид одоо хар хайрцгуудыг авчрахаар ажиллах болно” гэсэн юм.

Тэнгисийн цэргийн шумбагч нар онгоцны хар хайрцгийг авчрахаар одоо хүртэл ажиллаж байгаа аж. Онгоцны хар хайрцгийг илрүүлснээр ослын үед болсон талаар чухал мэдээллийг олж болдог. “AFP”-д мэдээлснээр ослын газар нийтдээ 2600 хүн болон хэд хэдэн усан онгоц, нисдэг тэрэг ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button