ДЭЛХИЙ

ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн хурдан супер компьютерууд

Эрдэмтэд супер компьютерыг ашиглан олон тооны хувьсагч нөхцөл байдлуудаас хамаарах нарийн загварчлал гаргадаг. Тус компьютеруудыг эдийн засаг, хүрээлэн буй орчин, мэдрэлийн системийн загвар гаргахад түгээмэл ашигладаг юм. Тухайлбал Японы эрдэмтэд “Fugaku” нэртэй супер компьютерыг ашиглан цар тахлын янз бүрийн нөхцөл байдлыг загварчилсан аж.

Тус “Fugaku” компьютер нь 2020 оны зургаадугаар сард “Top 500” сайтын гаргадаг дэлхийн хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтад тэргүүлсэн юм. Тус супер компьютерыг “Fujitsu” компани “Riken” судалгааны лабораторитой хамтран бүтээжээ. “Fugaku” нь өмнөх жилүүдэд хамгийн хурдан компьютерын цолыг эзэмшсэн АНУ дахь “IBM” компанийн “Summit” супер компьютероос секундэд гурав дахин их тооцоо хийдэг аж.

“Fugaku” нь 442,010 их наяд флоп тооцоо хийх чадвартай юм. Флоп нь аливаа компьютерын нэг секундэд хийх энгийн математик тооцооллын хэмжээ юм. “Riken” лабораторийн мэдээлснээр бол тус компьютер нь дан ганц тооцооллын хурдаар бус супер компьютерын хүчин чадлыг хэмждэг дөрвөн шалгуурт тэргүүлсэн аж.

“Top 500” сайтын хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын шилдэг наймд “Dell” болон “Nvidia” компанийн нэг, “IBM”-ийн хоёр, БНХАУ-ын Засгийн Газраас ажиллуулдаг хоёр, Германы нэг суперкомпьютер багтсан байна.

Эх сурваж: World Economic Forum

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button