ДЭЛХИЙ

12500 гаруй тедди баавгайтай эмэгтэй

Их Британи улсын иргэн Тина Раш өдөрт олон цагийг зарцуулж тедди баавгай засаж янзлан “Astha UK” байгууллагад санхүүжилт босгож өгдөг аж. Тэрбээр таван жилийн өмнө 25 настай охиноо хүнд хэлбэрийн багтраа өвчинд алдаж байсан юм. Тина эртний эдлэл худалдаалах зорилгоор 14 жилийн турш ашигласаар ирсэн байшиндаа одоо 12,500 гаруй тедди баавгай цуглуулжээ.

Хүмүүс онлайнаар чихмэл тоглоом их сонирхох болсон тул тэрбээр эрт тэтгэвэрт гарч өдрийг тедди баавгай янзлах ажил хийн өнгөрөөдөг болсон байна. Түүний чихмэл баавгайнуудын зарим нь 2 метр өндөр бөгөөд 77 жилийн өмнө хийсэн тоглоом хүртэл байдаг гэнэ. Тэрбээр зассан тоглоомуудаа онлайнаар худалдаалдаг юм.

Тинагийн үүсгэсэн “Teddy Rescue” нэртэй фэйсбүүк пэйж нь мянга гаруй дагагчтай аж. Түүнд хандивын дэлгүүр, машин завсар гэх мэт янз бүрийн газраас тедди баавгай илгээдэг гэнэ. Тэрбээр “Би хүлээн авсан бүх баавгайгаа гараар оёж янзлаад жижигхэн цаасан дээр тэмдэглэл бичээд зүүлгэдэг. Би үүнийг хийх их дуртай” хэмээжээ. Хатагтай Рашийн зочны өрөөнд л гэхэд 400 гаруй чихмэл баавгай байдаг юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button