ДЭЛХИЙ

VOLCANO DISCOVERY: Газар хөдлөлт 14 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэх энерги ялгаруулсан

Үүрийн 05:33 минутийн орчим Монгол орны хойд бүсэд газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн төв нь Хөвсгөл нуур байсан бөгөөд АНУ-ын Геологийн албаны хийсэн (USGS) урьдчилсан хэмжүүрээр бол газар хөдлөлт 6.8 магнитуд хүчтэй байжээ. Энэ удаагийн гамшиг Хөвсгөл нуурын ойролцоо болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг юм. Газар хөдлөлт гадаргаас доош 10 километрийн гүнд эхэлсэн хэмээн “USGS” үзэж байгаа аж. “Volcano Discovery” сайтын Германы гео шинжлэх ухааны судалгааны төвөөс гаргасан баримт мэдээллийг ашиглан тус газар хөдлөлт 14 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэхүйц энерги ялгаруулсан хэмээн тооцоолжээ.

6-аас 9 магнитуд хүчтэй газар хөдлөлт ямар хэмжээний энерги ялгаруулдаг тухай тооцоог доороос харна уу.

Өмнө нь 1950 оны дөрөвдүгээр сард 6.9 магнитуд хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл нуурын хойд бүсэд болж байжээ. Харин 1991 онд 6.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт өрнөж байсан юм.

Чичиргээ Эрхүү, Красноярск, Улаанбаатар хот, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт мэдрэгджээ.

Эх сурвалж: Volcano Discovery, BNO News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button