ДЭЛХИЙ

Хятадад уурхай дэлбэрснээс болж 22 хүн гацжээ

БНХАУ-ын зүүн хойд бүсэд оршдог Шаньдун мужийн алтны уурхайд дэлбэрэлт болж 22 ажилчин хоёр өдрийн турш гацжээ. Дэлбэрэлтийн улмаас холбооны шугам тасалдаж гацсан уурхайчидтай холбогдох боломжгүй болсон байна.

Төрийн өмчит хэвлэлийн газраас Хятадын албан тушаалтнууд улсынхаа зүүн хойд бүс рүү аврах баг явуулсан хэмээн өнөөдөр мэдээлжээ. Дэлбэрэлт өнгөрсөн ням гарагт Шаньдун мужийн Qixia хотын ойролцоо тосгонд үдээс хойш болсон аж. Дэлбэрэлтийн улмаас уурхайн үүдийг нуран холбооны шугамыг тасарсан юм. Тус уурхайг “Shandong Wucailong Investment Co Ltd” эзэмшдэг ажээ.

БНХАУ-д аюулгүй байдлын зохицуулалтыг зохих хэмжээнд хэрэгжүүлдэггүй тул уурхайн осол гарах давтамж их байдаг. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард баруун өмнөд Хятадад байрлалтай нүүрсний уурхайд ажиллаж байсан 16 хүн газар доор гал гарсны улмаас угаарын хийн хордлого болж нас барсан юм. Чунцин хотын гадна байрлах тус уурхайгаас 17 хүн татаж гаргасан ч нэг нь л амьд үлдсэн. Арван хоёрдугаар сард мөн ижил хотын ойролцоо 23 уурхайчин газар доор гацаж нас барсан. “People’s Daily”-д мэдээлснээр бол 2019 онд Хятад улсад нүүрсний уурхайн ослоор 316 хүн амь насаа алджээ.

Эх сурвалж: DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button