ДЭЛХИЙ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим саналаа хурааж Дональд Трампыг сенатын танхим шүүх боллоо

АНУ-ын төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг Конгрессын ордонд өрнөсөн бослогыг турхирсан гэх шалтгаанаар түүнийг огцруулах (импичмент) төслийг 232:197 харьцаатай дэмжжээ. Одоо түүнийг сенатууд шүүж гуравны хоёр нь огцруулахыг дэмжвэл Трампын улс төрийн замнал төгсөж, дахин сонгуульд нэр дэвших боломжгүй болох магадлалтай.

Гэхдээ одоонийн байдлаар Сенатад Бүгд Найрамдах нам олонх бөгөөд тэд  хамгийн эртдээ ирэх 19-ны өдөр л гэхэд огцруулах саналыг хүлээн авах боломжтой хэмээсэн юм. АНУ-ын түүхэнд сенатаар хоёр удаа шүүлгэсэн Ерөнхийлөгч байхгүй. Өмнө нь Эндрью Жэксон (1868), Билл Клинтон (1998) хоёр шүүгдэж байсан ч тэд албан тушаалаасаа огцроогүй юм. Харин Ричард Никсон түүнийг Конгресс шүүхээс өмнө сайн дураараа огцорч байсан аж.

Дональд Трамп 2019 онд Төлөөлөгчдийн танхимын саналаар шүүгдэх болсон ч Бүгд Найрамдах нам олонх сенатууд түүнийг аварч байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button