ДЭЛХИЙ

Истанбулын ус цуглуулах даланд 45 хоногийн л нөөц үлджээ

Турк улс усны нөөцөөр дэлхийд нэлээн доогуур бичигддэг. Үүний дээр 2020 онд том ган тохиож, бороо хур тасраад буй.

Үүнээс үүдэж томоохон хотууд нь хэдхэн өдрийн усны нөөцтэй үлсэн талаар Guardian сайтад мэдээлжээ. Тухайлбал 17 сая оршин суугчтай Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болсон байна. Харин нийслэл Анкарагийн хувьд 110 хоногийн нөөц үлдсэнийг 2021 оны эхэнд мэдэгджээ.

Измир хотын дарга хэвлэлд ярилцлага өгөхдөө “Туркчууд усны дутагдлаа шийдвэрлэх эдийн засаг, технологийн арга хэрэгсэлтэй. Гэвч зөвхөн улс төрийн хүсэл сонирхол дутдаг” гэж ярьсан байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын гэрээг Их 20-ын орнууд баталсан. Харин АНУ, Турк хоёр л үүнээс сугарч үлдсэн юм. Судлаачид Туркийн эрх баригчдыг эдийн засгаа нэгдүгээрт тавьж, хүрээлэн буй орчны асуудлаа орхисон гэж шүүмжилдэг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button