Нийгмийн

Уулын уруу унах гэж байсан “Ланд-200”-тай согтуу жолоочийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5-р хорооны харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байжээ.

Иймд иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button