НИЙГЭМ

Эвдэрсэн автомашин дотроо хоёр хүн осгох гэж байсныг аварчээ

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ногоон тугийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ автомашин нь эвдэрч, хоёр хүн осгох гэж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 14-ний өдрийн 05:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43-р ангийн алба хаагчид 05:50 цагт тус аймгийн Цагаанхайрхан сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Сузуки Кэи” загварын дунд оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ нь эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж, иргэн Б /32 настай, эрэгтэй/, М/32 настай, эрэгтэй/ нарыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-14 13:57

Завханыхан яадаг юм бол Хэнтийнхэн тоночихдог юм билээ.

зочин
зочин
2021-01-14 17:04

хэнд ч ийм саад тотгор гарахыг үгүйсгэхгүй шүү нээрээ. сэрэмжлүүлэг болгон түмэнд түгээх л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button