ДЭЛХИЙ

Исландын хачирхалтай өндөр хүчдэлийн шугамууд

Исланд улсад эрт үед аварга тролл амьдардаг байсан тухай үлгэр домгууд бий. Үүний нэг нь “Naustahvilft” буюу троллын суудлын тухай домог юм. Энэ том хонхрыг нэгэн аварга биетэй тролл нарны гэрлээс зугтаж яваад ядарсандаа болж суусны улмаас үүссэн гэж Исландчууд ярьдаг аж.

Тэгвэл одоо цагт Исланд улсад “жинхэнэ” аварга биетнүүд зогсох болжээ. 2008 онд “Исландын өндөр хүчдэлийн шугамын загварын шийдэл гаргах олон улсын тэмцээн”-д архитектурын фирм “Choi+Shine” хүний хэлбэртэй цахилгаан дамжуулах шонгийн загвар гаргаж ялалт байгуулсан байна.

“Choi+Shine” фирм тус загвараа “Ган хүрээтэй бат бөх энэ загварын шийдэлд бага хэмжээний өөрчлөлт оруулснаар янз бүрийн хэлбэр бүхий хэд хэдэн өвөрмөц дизайн гаргаж болно. Эдгээр цахилгаан дамжуулах шугамууд нь байгальд хөшөө дурсгалын цогцолбор мэт харагдана” хэмээжээ.

Тус хүний хэлбэртэй шон нь хүрээлэн буй орчинтойгоо төгс зохицжээ. Хэрвээ өндөр уултай тааралдах юм бол авирч буй хүний хэлбэртэй болдог аж. Мөн дамжуулж буй утасны жин ихэсвэл шонгоо суугаа байрлалд шилжүүлэх юм.

Эх сурвалж: medium.com, westfjords.is

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button