ДЭЛХИЙ

Нууц үгээ алдсан хүмүүсийн дансанд нийтдээ 140 тэрбум ам.долларын Биткойн байгаа

Биткойн худалдаж авсан хүмүүс дансныхаа нууц үгийг мартах юм бол сэргээх боломжгүй байдаг. “Chainlysis” нэртэй дүн шинжилгээ хийдэг компанийн мэдээлснээр бол дэлхий дээрх бүх биткойны 20 хувь нь нууц үгээ алдсан хүмүүсийн дансанд байгаа аж. Тэдний нэг нь Стефан Томас юм. Тэрбээр “IronKey” гэх нэртэй хатуу дискэндээ өөрийн биткойны данс руу нэвтрэх нууц кодыг хадгалсан байжээ. Харамсалтайгаар Томас хатуу дискныхаа нууц дугаарыг мартаж орхисон аж. Түүний дансанд 140 сая долларын үнэ бүхий 7,002 биткойн байгаа юм.

Мөн Лос-Анжелес хотод амьдардаг Брэд Ясар биткойн өндөр үнэд хүрээгүй байхад их хэмжээгээр нь олборлосон байжээ. Харамсалтайгаар Ясар дансандаа нэвтрэх нууц үгээ мартаж орхисон гэнэ.

Одоогийн байдлаар 18.5 сая биткойн оршин байгаа. Үүний 20 хувь нь буюу 140 тэрбум долларын үнэ хүрэх биткойн нууц үг нь алдагдсан дансанд гацжээ.

Биткойны ханш өнгөрсөн баасан гарагт 41 мянган долларын үнэд хүрсэн боловч түүнээс хойш унасаар энэ долоо хоногийн мягмар гарагт 30 мянган доллар болсон юм. Харин одоогийн байдлаар биткойны ханш 37,421.01 ам.доллар байна.

Эх сурвалж: International Business Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Берикжан
Берикжан
2022-02-22 00:13

Nuuts vgee yaj sergeene 3-4jiliin omno neej bvrtgliin bit coin awsn odoo nuuts vgiig martsn bn yaj nuuts vg sergeeh bol meddeg negn tus bolooch????????????????

Холбоотой мэдээ

Back to top button