Нийгмийн

ФОТО: Газар хөдөлсний дараа Хөвсгөл нуур ингэж өөрчлөгджээ

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөн тул Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглахад баруун эрэг дагуудаа мөс шахагдсан байгаа бөгөөд мөсний зузаан 80-85 см байна.

Харин зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон” ихтэй хөлдсөн байна.

Мөн Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна хэмээн Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin/ender nastan/
zochin/ender nastan/
2021-01-14 14:23

Modon guur olon jil bolson odoo iim dorgilt egsen zereg ni ayultai odoo zokhikh deed gazruud ni shalgaad zasakh shaardlagtai boljee aimaar dorgilt gazar khedlelt boljee Dalai eej mini ersheejee

Зочин
Зочин
2021-01-14 15:49

Гүнд�##�айг нутагт илгээж ном уншуулж байг�##�ь дэлхийг аргадъя.

Холбоотой мэдээ

Back to top button