ДЭЛХИЙ

Сибирийн түймрийн утаа АНУ, Канад руу чиглэжээ

ОХУ-ын Сибирьт шатаж буй түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ.

Долдугаар сарын 30-нд NOAA/NASA Suomi NPP хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж буйг харуулжээ.

Түүнчлэн Монгол улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт утаа хүрсэн байна.Түймэртэй газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар Москва Таймс сонин мэдээлсэн юм.

Түймрийн утаанд нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын исэл, бензол зэрэг олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд тэр тусмаа  хүүхэд, ахмад настнуудад ихээхэн сөрөг нөлөөтэйг анхааруулж байна

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button