НИЙГЭМ

Тусгай үүргийн онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.

Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button