ДЭЛХИЙ

Жүжигчин Арми Хаммерын “Би чамайг идмээр байна” гэхчлэн этгээд мессежүүд ил болов

“The social network”, “Call me by your name”, энэ жил нээлтээ хийхээр төлөвлөөд буй “Death on the Nile” кинонуудад дүр бүтээснээрээ олон нийтэд танигдсан жүжигчин Арми Хаммерт холбогдох мессежүүд цацагдаж, хэсэг хугацаанд Твиттерт тренд үүсгэлээ.

“Paper Magazine”-д мэдээлсэнчлэн, Армигийн эхнэртээ хандаж бичсэн гэх уг мессежүүдэд “Би чиний цусыг уумаар байна”, “Би бол 100% хүний махан идэштэн”, “Би чамайг идмээр байна” гэх мэт өгүүлбэрүүд багтсан нь фэнүүдийг нь цочирдуулав.

Түүнчлэн уг мессэжүүд цацагдсаны дараа урьд нь Армитай хувийн харилцаатай эмэгтэйчүүд ээлж дараалан дуугарч эхэлсэн юм. Арми бүсгүйчүүдээ “Муужгайхан” гэж дууддаг байсан гэх бөгөөд өнгөрөгч оны долдугаар сард салахаа мэдэгдэж байсан хуучин эхнэр Элизабет Чамберсыг араар тавьж байсан нь ч ил болов.

Этгээд агуулгатай мессежүүд хуурамч байж магадгүй. Арми болон түүний хэвлэлийн төлөөлөгч энэ тал дээр чимээ, имээгүй байна.

Өнгөрөгч оны есдүгээр сард түүнтэй болзож байгаад олон хараанд өртсөн зохиолч Жессика Сиенсин Хенрикез өөрийн твиттертээ “Арми Хаммерын гэгдэх мессежүүд бодитой эсэхэд та эргэлзэж байгаа бол (ташрамд хэлэхэд бодит л доо), хохирогчийг бус хүчирхийлэгчийнх нь талд ордог орчин үеийн хандлагыг эргэж харах хэрэгтэй болов уу” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: front

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэндээ
Цэндээ
2021-01-15 05:26

Сонирхолтой юм аа

Холбоотой мэдээ

Back to top button