ДЭЛХИЙ

Дональд Трампын хийлдэг бөмбөлгийг Лондонгийн музей худалдан авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи улсад айлчлах үеэр Парламентын талбай дээгүүр хийссэн хийлдэг шаарыг Лондонгийн музей худалдаж аван бослогын тухай цуглуулгадаа нэмжээ. Тус хийлдэг бөмбөлөг нь 6 метр өндөртэй бөгөөд 2018 оны долдугаар сард Трамп Их Британид айлчилж байхад хийсгэж байсан юм. Мэтт Боннер бөмбөлгийн дизайныг гаргаж, хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг олон нийт босгож өгсөн гэнэ.

Лондонгийн музей тус бөмбөлгийг “гайхалтай уран сэтгэмжтэй” болон “Лондончуудын өгч буй хариулт” хэмээжээ. Тус Аварга том хийлдэг бөмбөг нь Дональд Трампыг утас барьж, хүүхдийн живх зүүсэн байдлаар дүрсэлсэн байна. Дан ганц Их Британи гэлтгүй уг бөмбөлөг Франц, Аргентин, Дани, болон АНУ-ын хэд хэдэн байршилд хийссэн байдаг. Нэгэнт дэлхий даяар аялж дууссан тул одоо Лондонгийн музейд үзвэр болж үлдэх юм гэнэ.

Лондонгийн музейн захирал Шарон Амент бөмбөлгийн талаар хэлэхдээ “Мэдээж манай музей улс төрийн холбогдолтой биш бөгөөд АНУ дахь улс төрийн нөхцөл байдлын талаар ямар нэгэн үзэл бодол байхгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button