ДЭЛХИЙ

Гиннесийн амжилт эзэмшдэг монгол охидыг Бээжингийн их сургуулийн сайт онцолжээ

Бээжингийн их сургууль бол 2020 онд Ази тивд чансаагаараа хоёрт жагссан алдартай сургууль. Тус сургуульд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нэртэй монгол ихэр охид суралцдаг юм.Тэд Бээжингийн их сургуульд суралцаж эхлэхээсээ өмнө их сургуулийн өмнөх хөтөлбөрт хамрагдсан бөгөөд ой тогтоолтын төрлөөр Геннисийн дээд амжилтыг эзэмшдэг ажээ.

2017 онд болсон Ой тогтоолтын 26 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэд оролцож Энхшүр 5,445 хоёртын цифрийг 30 минутад цээжилж харин Мөнхшүр нэг цаг үргэлжилдэг тэмцээнд 37 ширхэг багц хөзөр цээжилж Гиннесийн номд бичигдсэн байна. Мөнхшүр, Энхшүр хоёр ой тогтоолтын спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа ажээ. Гэвч тэд сурлагадаа анхаарал их хандуулж байсан тул ахлах сургуулиа төгссөний дараа л ой тогтоолтын спортоор тууштай хичээллэж эхэлсэн байна.

Тэд эхэндээ жижиг хэмжээний тэмцээн уралдаанд оролцож туршлага хуримтлуулан олон улсын тэмцээнд оролцож Гиннесийн амжилт тогтоохоор хичээллэжээ.Мөнхшүр тоо цээжлэхдээ гаргууд бөгөөд харин Энхшүр зураг, түүхэн баримт цээжлэхдээ сайн юм байна. Одоогийн байдлаар тэд 220 гаруй медаль, 27 цом шагнал хүртжээ.

Эх сурвалж: pku.edu.cn

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button