НИЙГЭМ

I төрөх эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ, Амгалан амаржих газарт шилжүүллээ

Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-нд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Иймд халдвар хамгааллын дэглэмийн баримтлан, хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хүрээнд тухайн амаржих газрын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт хийж байна.

Тодруулбал, нийслэлийн Өргөө амаржих газраар үйлчлүүлдэг байсан иргэд тухайн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлэх хүртэлх хугацаанд дараах хуваарийн дагуу үйлчлүүлэхээр болсон байна.

  • Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд -Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд
  • Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт
  • Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд очно.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. дарга нь гээд дарв####зсан будм#### том толгойлсон уваагүй авгай баясг####ан ########сан уу хөөе

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button