ДЭЛХИЙ

Израильд “Pfizer/BioNTech”-ийн вакцины нэг тун хийлгэсэн 12,331 хүн халдвар авжээ

Израиль улсын коронавирусийн эсрэг үйл ажиллагааг хариуцсан дарга Накман Аш “Pfizer” компанийн вакцины эхний тун мэдээлж байснаас бага хамгаалалт үзүүлдэг хэмээжээ. Израиль улс одоогийн байдлаар 2 сая гаруй хүнд эхний тун, 400 мянга орчим иргэддээ хоёр дахь тунг хийсэн байгаа юм.

Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр бол “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тариулсан 12,400 хүн коронавирусийн халдвар авсан байна. Эдгээрээс 69 нь хоёр дахь тун хийлгэсэн хүн байсан аж.

“Pfizer” компанийн мэдээлснээр бол тус вакцины эхний тунг тарьсны дараа 52 хувийн үр дүн үзүүлж хоёр дахь тунг хийсний дараа үр дүн нь 95 хувь болж өсдөг.

Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Шарон Алрой-Прейс вакцинжуулалтын аянаас ирсэн анхан шатны баримт мэдээллээр бол “Pfizer/BioNTech”-ийн вакцины анхны тун хийснээс 14 хоногийн дараа халдварыг 50 хувиар бууруулдаг хэмээн мэдэгдсэн.

Гэхдээ өөр нэгэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас хийсэн тооцоогоор бол анхны тунг хийлгэснээс 14 хоногийн дараа халдвар авах магадлал 33 хувиар л буурдаг хэмээсэн байна.

Эрүүл мэндийн албан тушаалтнууд вакцинжуулалт эхлээд сар өнгөрч байхад өдөрт бүртгэгдэх тохиолдол болон хүнд хэлбэр тусах өвчтөний тоо багасна гэж бодож байсан боловч одоогийн байдлаар буурсан үзүүлэлт ажиглагдаагүй байгаа юм.

Эх сурвалж: Times of Israel

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button