Ц.Цэрэнпунцаг: Ковидын халамжид малчид хамрагдаж чадахгүй байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Энэ хуулийг дэмжиж байна. Орон нутгийн сонгуулиар явж байхад иргэд энэ талаар их ярьж байсан. Ялангуяа цар тахлын үед төр засгаас үзүүлж буй дэмжлэгт хамрагдаж чадахгүй байгаа хэсэг бол малчид шүү дээ. Хэрэгжилтийн хугацааг сунгаж буй энэ хуулийг даруйхан батлах хэрэгтэй байна. Л.Энх-Амгалан гишүүний ярьж байсанчлан, хуулийн төслийг сайтар сурталчлан таниулах ажлыг хиймээр байна. Мөн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч хоёроо тусад нь ялгаад, малчдад илүү хөнгөлөлт үзүүлэх заалт оруулах боломж байхгүй юу.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Ганцхан хэрэгжих хугацааг л сунгаж байгаа тул иргэд дэмжээд явчихвал сайн байна. Ц.Туваан гишүүний асуугаад байгаачлан, малчид хэзээ мөнгөтэй болно тэр үедээ сараар нь, улирлаар нь, бүтэн жилээр нь гэрээ байгуулаад төлөх боломж нээлттэй байгаа. Нэг жилдээ л багтах хэрэгтэй. Засгийн газраас давхар оруулж ирэх хувилбарыг нь хамт хэлэлцэх юм уу, энэ хуулиа хэлэлцээд батлах юм уу, нэг их ялгаагүй дээ. Гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
Gandand ochij Xambaadaa naad ugee xel Tserenpuntsagaa
Чамд лам м####чин гэдэг адгийн шааруудаас өөр ####га уу
Ямар ковид хөдөө орон нутагт гарч байгаа биш я####аа гэж хөнгөлөлтөнд хамрагдах ёстой юм. Яршиг байна. Худлаа улс төр хийхээ боль Шун####пунцаг минь