УЛС ТӨР

Малчин, хувиараа эрхлэгчдийн ТДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Үүний өмнө УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Ийн тус хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад УИХ-ын гишүүдийн 75.8 хувь нь дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ.

Тайлбар өгөхөд, энэ хуулийг төслийг Г.Тэмүүлэн нарын УИХ-ын гишүүд өргөн барьсан. Нөгөө талд УИХ-ын гишүүн адил хуулийн төслийг өргөн бариад буй.

Одоо Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан хувилбарыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Дээрх хоёр хуулийг цаашид хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button