УЛС ТӨР

Б.Пүрэвдорж гишүүний хувилбарыг ч мөн хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Тайлбар өгөхөд, адил хуулийг төслийг Г.Тэмүүлэн нарын УИХ-ын гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг үүний өмнө хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд буй. Нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч Малчин хувиараа хөдөлмөрч эрхлэгчдийн  ТДШ-ийг нөхөн төлүүлэх хуулийн төслийг өргөн барьсныг мөн ийн дэмжлээ.

Зэрэг өргөн баригдсан хоёр ижил хуулийг цаашид нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button