УЛС ТӨР

Ц.Анандбазар: Хуурамч шатахуун ашиглаад байвал удахгүй бүх автомашин эвдэрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүгээр хуурамч шатахуун үйлдвэрлэдэг түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулдаг болох асуудлыг оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

Энэ бол маш чухал асуудал.  Төсвийн байгууллага, уул уурхайн машин механизм бүгд ийм хуурамч шатахуунуудыг хэрэглэж байгаа. Энэ чигээрээ яваад байвал улс их мөнгө алдана, нөгөө талаар бүх автомашинууд удахгүй эвдэрнэ. Ядаж автомашиныг эвдрэлээс хамгаалах чухал асуудал юм. Африк, манайх хоёр л  хуурамч шатахуун хэрэглэж байгаа. Энэ бол маш том гэмт хэргийн шинжтэй асуудал юм. Бид өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэхгүй бол олон нийтэд муухай харагдана.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Ц.Анандбазар гишүүн яг салбарын хүн учраас мэдэрч байна. Ийм шатахуун хэрэглэдэг Приус машины аппаратур хоёр жил болоод л эвдэрдэг. Шатахуун импортолж борлуулдаг үндэсний компаниудын орлого байхгүй болсон. Энэ асуудлаар цагдаад ч, МХЕГ-т ч хандсан шийдээгүй. Маш том лоббитой. Монголын төр маш чанга гартай байх хэрэгтэй. Ядаж л ийм шатахуун хэрэглэвэл өөрсдийн чинь машин эвдэрнэ шүү дээ. Төсөвтөө ч хэрэгтэй, ард түмэндээ ч хэрэгтэй хууль юм.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button