Б.Бат-Эрдэнэ: Анзаарахад, хоёр өөр газраас нэг хэмжээтэй бензин авахад ялгаатай зам туулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүгээр хуурамч шатахуун үйлдвэрлэдэг түүхий эдэд онцгой албан татвар ноогдуулдаг болох асуудлыг оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Энэ хуулийг дэмжиж байна. Танилцуулгаас үзэхэд арай дэндүү зүйл юм байна. Гаднын хүмүүс монголчуудын машин техникийг насжилтгүй болгочхоод, 100 гаруй тэрбум төгрөг халааслаад явж байдаг. Ийм этгээдүүд төрийн хяналт, бодлого сул байгааг ашигладаг. Иймд уг хуулийг батлах нь зүйтэй. Лавшруулж, шатахуунтай холбоотой асуудлаар МХЕГ, ШӨХТГ-ууд ч ажиллах хэрэгтэй. Хоёр өөр газраас авсан шатахуун өөр явалттай байх шиг л санагдаад байгаа юм. Хөөсрүүлдэг байна уу, эсвэл энд яригдаж байгаа хуурамч шатахуун үйлдвэрлэлтэй холбоотой байна уу.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Өнөөдрийн байдлаар 190 мянган тонн бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Тэгэхээр хуурамч шатахуун хийдэг хүмүүс яадаг вэ гэхээр нефтийн том цистерний дор хуйлруулагч гэж сэнс байршуулаад, түүгээрээ хольж борлуулдаг. Онцгой албан татвар ноогдуулснаар бид илүү цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно. Ингэчихээр шатахууны үнэ өсчих юм биш үү гэж надаас асуудаг. Эцсийн хэрэглэгч болох иргэд дээр үнэ нь нэмэгдэхгүй.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Татвар тавьчихаар харин бүр орж ирэхийг нь зөвшөөрчхөж байгаа хэрэг биш үү. Нэг мөр оруулж ирэхийг нь болиулах чиглэлээр шийдвэрлэх нь зөв биш үү.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Бүх юмыг хорих нь буруу гэж боддог. Онцгой албан татвар тавихаар тэдний өрсөлдөх чадвар байхгүй болно, ийм замаар зах зээлээс шахна гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
Шууд хориочээ м####нуудаа. Үхсэнээсээ айгаад хулчиигаад бгам. Өрсөлдөөнии жамаар шахагдана ч гэх шг…бүгд л хуурамчииг нь оруулаад бв#### яахуу????