НИЙГЭМ

БАРИМТ: 2020 онд ЭМЯ 12.5 саяар халдвартай жирэмсэн эхтэй харьцах ВИДЕО СУРГАЛТ авч байжээ

“Өргөө” амаржих газарт дөнгөж амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, нярайн хамтад нь ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн үйл явдал нийгэмд томоохон хэлэлцүүлэг үүсгэсэн. Эхийг гэрийн халат, углааштай, өвлийн хувцас өмсүүлэлгүй шууд тээвэрлэсэн нь эрүүл мэндийн ажилтнууд журмаа мөрдөөгүй, түүнчлэн хүнлэг бус сэтгэл гаргасны илрэл байв.

Тэгвэл 2020 оны тавдугаар сард Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй коронавирусийн халдвартай болон сэжигтэй жирэмсэн эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай видео сургалт авах гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл захиалагч тал нь ЭМЯ бөгөөд, ЭМХТ-өөр сургалт хийлгүүлсэн байна. Үүнийх нь үнийн дүн 12.5 сая төгрөг гэж  гэрээнд тусгагджээ.

Гэрээнд:

  • Коронавируст халдвартай болон сэжигтэй жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлэх, амьсгалын аппарат хэрэглэх
  • Коронавируст халдварын үед тусгаарлах байранд, гэрээр тусгаарлагдсан ажиглалтад байгаа жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх гэсэн хоёр сэдвээр видео сургалт авна гэж заажээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шилэн дансанд уг гэрээний хуулбар байршсан байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв зургадугаар сарын 8-нд гэрээний хэрэгжилтийг хангасан гэсэн дүгнэлттэй акт үйлджээ. Тэгэхээр санхүүжилтийн хүрээнд ажил үйлчилгээгээ гүйцэтгэгдсэн гэсэн үг.

Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь видео сургалтаа “Баяах маркетинг” ХХК-иар хийлгэсэн байна. Гэтэл зургадугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулахдаа үнийн дүнг 7.5 сая төгрөгөөр тогтжээ. Өөрөөр хэлбэл ЭМЯ-наас 12.5 сая төгрөгийн санхүүжилт авчхаад хувийн компанид 7.5 саяыг төлж видео хичээлээ хийлгэжээ. Зөрүү таван сая төгрөг хэрхсэн тухай баримт шилэн дансны мэдээллийн санд алга.

12.5 сая төгрөгийг ийм чиглэлийн видео сургалт хийхэд зарцуулсан ЭМЯ-ны харьяа байгууллага бол ХӨСҮТ. Тэгсэн ч энэ сургалт үр дүнгээ өгөөгүйг өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдал харууллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Тэгэхээр сург####т хүртэл хийж. Эх хүүхдийн асуудлаар ЭМЯ буруугүй байжээ, тухайн хэсэг нэгж дээр ажиллаж байсан ажилтан, тухайн эмнэлэг буруутай байна. Хий дэмий жаахан хугацаанд их ажил амжуулсан з####уу сайдыг огцоруулжээ. Мөнхсайхан сайдыг ажлыг нь үрэгжлүүлэн хийлгэе ээ

  2. Сург####т үр дүнгээ өгөөгүй тул гэрээ байгуулсан,сург####т хийсэн этгээдүүдээр тэр мөнгийг нь төлүүлэх хэрэгтэй

  3. Энэ нь хийж үзээгүй улсаар юм хийлгээд үр дүнг нь шаардсан завсраас нь зувчуулсан юм болжээ Үүнийг ул######а ганцхан мэргэжсэн эмнэлэг болох ХӨСҮТ д байгаа улсууд эхний үед Баатарийн дүрээр шоудаад байсан Нямхүү тэр үеэс нийт ард түмэнд биш юмаа гэхэд эмнэлэгийн с####барын ажилчидад Корона вирустай хүнтэй яаж ажиллах т####аар ойлголт өгөх байсан

  4. Жинхэнэ ажлаа мэддэг эмч бол ямар ч нэмэлт сург####тгүйгээр ажил үйлчилгээгээ явуулж чадна шдээ. Худлаа д####имдуулан мөнгө угаасан байнаа. Ямар ч үнэтэй видео хичээл юм. Энэ хичээл гээч юм нь тэгээд эмч нартаа хүрсэн ч юмуу үгүй ч юмуу.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button