НИЙГЭМ
Яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг “Алтан өд” хүртжээ

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2020” наадмын шагналтнууд өчигдөр тодорсон.
“Алтан өд”-ийг нийт найман төрөлд шалгаруулдаг бөгөөд “Шүүмж судлал” төрөлд яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг “Уншихуйд автахуй” бүтээлээрээ шалгарчээ.
Харин “Яруу найраг” төрөлд Р.Лхамрагчаа “Сүбээдэй баатар” бүтээлээр, “Орчуулгын зохиол” төрөлд С.Дондог “Лермонтов-шүлгүүд” бүтээлээр гэхчлэн шалгарчээ.

Г.САНСАРМАА