НИЙГЭМ
Маргаашийн НӨАТ-ын сугалааны супер хонжвор 30 сая төгрөг

НӨАТ-ын урамшуулалт сугалааны ээлжит тохирол маргааш буюу нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр шууд дамжуулагдана. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байх юм.
Уг сугалаанд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд хийгдсэн худалдан авалтын баримт хамаарна. Иймд өнөөдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн системд амжиж НӨАТ-ын баримтуудаа бүртгүүлээрэй.
Г.САНСАРМАА