НИЙГЭМ
Барааны дэлгүүр дараах шаардлагуудыг хангасан байвал үйлчлүүлээрэй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжаар өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, хумс засал болон бүх төрлийн худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлсэн.
Үүнтэй холбоотой барааны дэлгүүрүүдэд баримтлах тодорхой түр заавар бүхий шаардлагуудыг албаны хүмүүс хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна. Мөн иргэдийг зөвхөн шаардлага хангасан барааны дэлгүүрээр л үйлчлүүлэхийг уриалж байгаа юм.

Г.САНСАРМАА