НИЙГЭМ

Согтуудаа үсэрч амиа хорлох гэж байсан 21 настай эрэгтэйг аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд найман давхраас согтуу хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага НОБГ-т нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 01:36 цагт иржээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км замыг туулан 01:42 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, 21 настай эрэгтэй нь гэр бүлийн маргааны улмаас /согтууруулах ундаа хэрэглэсэн/ орцны цонхоор үсэрч амь хорлох гэж байсныг 25 минут ажиллаж аварч буулган Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button