НИЙГЭМ

БНСУ дахь 4870 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

Монгол Улсаас БНСУ-д суулгаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 4,870 иргэний өргөдлийг хүлээн авчээ.

Өргөдөл гаргасан иргэдийн:

  • 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 321 буюу 6 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 90 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 8 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 4323 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Энэ сарын 31-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар төлөвлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Түүнчлэн ирэх сарын нислэгийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд тухайн улсуудаас зөвшөөрөл өгсний дараагаар олон нийтэнд мэдээлэх юм. 

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button