ДЭЛХИЙ

Алдарт хөтлөгч Ларри Кинг 87 настайдаа таалал төгслөө

Америкийн алдарт хөтлөгч Ларри Кинг 87 настайдаа таалал төгслөө. Тэрбээр энэ сарын эхээр коронавирусийн халдвар авсны улмаас Лос-Анжелес хотын “Cedars-Sinai” эрүүл мэндийн төвд хэвтээд байсан юм.

Кинг 1970 онд  “The Larry King Show” нэртэй радио нэвтрүүлгээрээ олонд танигдаж эхэлсэн байдаг. Тэрбээр 1985-аас 2010 оны хооронд “CNN” агентлагийн “Larry King Live” нэвтрүүлгийг хөтөлсөн бөгөөд улс төрч, тамирчин гэх мэт олны танил хүмүүстэй ярилцлага хийсэн юм. Уг нэвтрүүлэг нь “CNN” агентлагийн хамгийн алдартай хөтөлбөр болж үлдсэн аж.

Тэрбээр нийт 30 мянга гаруй хүнтэй ярилцлага хийж хорь гаруй ном бичсэн бөгөөд олон тооны кинонд дүр бүтээж байсан билээ. Ларри Кинг нь Фрэнк Синатра, Далай лам, Михаил Горбачев, Майкл Жэксон, Билл Гейтс, Владимир Путин, Маргарет Тэтчер, Майкл Жордан, Жорж Клуни, Леди Гага, Опра Уинфри тэргүүтэй алдартай эрхмүүдтэй ярилцлага хийж байсан юм.

Ларри Кинг хэд хэдэн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байсан юм. 1987 онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж хагалгаанд орсон. Уг явдлаас хойш тэрбээр зүрхээ шинжлүүлэхээр тогтмол цээжний рентген авахуулдаг болсон байна. 2017 онд эмч нар түүний цээжний рентген зургаас уушгинд нь хорт хавдар үүссэн байсныг илрүүлжээ. Кинг хорт хавдраа авахуулах мэс ажилбар хийлгэсэн юм.

Тэрбээр “Peobodys”, “Emmy”, “Cable ACE Awards” гэх мэт маш олон шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-24 00:05

Um ma ni bad me hum

Зочин
Зочин
2021-01-24 12:27

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Холбоотой мэдээ

Back to top button