Азийн хар тамхины наймааг атгасан толгойлогчийг баривчилжээ

Нидерланд улсын цагдаа нар хууль бусаар хар тамхи наймаалдаг дэлхийн томоохон бүлгэмийн удирдагч Цэ Чи Лопыг баривчилжээ.
Түүнийг Австрали улсын гаргасан хүсэлтээр Амстердам хотын “Schipol” нисэх онгоцны буудлаас барьсан аж. Хятад гаралтай Канад улсын иргэн тэрбээр Ази тивд 70 тэрбум ам.долларын өртөг бүхий хар тамхины наймаа хууль бусаар явуулдаг компанийг удирддаг юм байна.
Австралийн Холбооны цагдаагийн алба мэдээлснээр бол Цэ Чи Полын компани тус улсад хууль бусаар орж ирж буй хар тамхины 70 хувийг нийлүүлдэг аж. 2018 онд гаргасан НҮБ-ын тооцоогоор бол түүний метамфетамин хууль бусаар борлуулах бизнес л гэхэд 17 тэрбум ам.долларын өртөг хүрсэн байжээ.
Цэ өмнө нь АНУ-д 1990-ээд оны үеэр хууль бусаар хар тамхи наймаалсан хэргээр ял сонсож есөн жил шоронд хохигдсон юм.
Б.БУЯНДОРЖ